Loading...
Монгол улс, Ханбогд сум,Баян хөөвөр 15-2 тоот +976 88449711 info@ikhgobi.mn

Их говийн эрчим хурд - ХХК

йхбөдойрыбөхсзйишрбыосмийзшыбрөийдоыбрөи

Бидний тухай

Их Говийн Эрчим Хурд ХХК нь 2012 онд тоног төхөөрөмж, багаж сэлбэг хэрэгслийн худалдаа эрхлэх үндсэн чиглэлээр Өмнөговь аймгийн Ханбогд суманд бүртгэлтэйгээр байгуулагдсан. 2013 онд барилгын материалын дэлгүүр байгуулсан нь сумандаа ногоон дэлгүүр гэж нэрлэгддэг болсон. 2015-2017 онд оффис дэлгүүрийн тоосгон 2 давхар барилга, 2018-2020 онд Цэнхэр 2 давхар дэлгүүрийн барилга барин өргөжин сумынхаа хөгжил дэвшилтэнд нэмэр болон ажиллаж байна.

Өмнөговь аймагт өсөн нэмэгдэж буй барилга, бүтээн байгуулалт, түүнийг дагасан хэрэгцээт бараа бүтээгдэхүүн болох барилгын материал, цахилгаан, сантехникийн багаж хэрэгсэлийг гадаад болон дотоодын үйлдвэрлэгчидээс, иргэд, аж ахуйн нэгжүүдэд чанар, стандартын баталгаатай бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдаалах үйл ажиллагаа эрхэлдэг.

Хятад, Солонгос, Америк, Австрали, Европын улсуудаас чанартай бараа бүтээгдэхүүнийг импортлон оруулж ирэн худалдаалах, дэвшилтэд технологийг хэрэглэгчиддээ хүргэх, дотоодод үйлдвэрлэсэн чанартай бараа бүтээгдэхүүнийг харилцагч нартаа санал болгон өөрсдийн нэрийн барааны дэлгүүр, агуулахдаа тодорхой тоо хэмжээний бараа бүтээгдэхүүнийг байршуулан худалдаалдаг

2013 оноос Оюу Толгой ХХК-д хуванцар хогийн сав, цахилгааны багаж хэрэгсэл, барилгын материал, эрэг боолт, сантехникийн багаж хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүнийг тогтмол баталгаатай нийлүүлж байна.

Бидний нийлүүлэлтийн үйл ажиллагааг Оюу Толгой компаниас өндрөөр үнэлж 2013 оны “Өмнөговийн Шилдэг Нийлүүлэгч”-ийн өргөмжлөл олгосон.